Шинжилгээний Хариу авахад Анхаарах зүйлс
Хариуг Интернетээр авах:
Шинжилгээ хийгдэж дуусмагц Таны бүртгүүлсэн гар утас болон имэйл рүү НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГ-ийг илгээнэ. Харилцаа Холбоог Зохицуулах Газрын гаргасан удирдамжийн дагуу гар утаснаас НЭВТРЭХ боломжгүй.

Та масс смс (реклам,операторын мэдээ)- хүлээн авах тохиргоог идэвхжүүлсэн байх шаардлагатай. Дэлгэрэнгүйг өөрийн утасны оператороос лавлана уу.
НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГИЙГ нэг удаа л гар утас болон мэйлээр илгээх тул ирсэн илгээмжийг устгалгүй хадгалах буюу найдвартай бичиж тэмдэглэн хадгална уу. Нууцлалын үүднээс уг мэдээллийг дахин илгээх боломжгүй.

Уг мэдээллийн дагуу http://gyals.mn/login сайт руу Mozilla Firefox эсвэл Google Chrome хөтөч ашиглан нэвтрэн Нэвтрэх цонхуудад холбогдох мэдээллүүдийг оруулан, НЭВТРЭХ товчийг дарна.
Хэрэглэгчийн нэр, нууц үгтэй холбоотой асуултыг 75754433 утаснаас лавлана уу.

Хариуг биеэр ирж авах:
Даваа - Баасан 18:30 хүртэл, Бямбад 16:00 хүртэл Төв болон Салбар лабораториудад очиж авна. Төлбөрийн баримтын баркодыг ашиглан 1-р давхарын автомат хариу хэвлэгч болон угтагчаас шинжилгээний ХАРИУ-г хэвлэн авах боломжтой.

Мэдээллийн Лавлах утас: 75754411, 461197
Салбар лабораторийн утас: 75754433
Имэйл: contact@gyals.mn